Нууцлалын бодлого
TIX — вэб, гар утасны апп болон тасалбар захиалгын үйлчилгээ
Сүүлд шинэчилсэн:
1. Аппын киноны үзэлтийн статистик
Зөвхөн таны зөвшөөрлөөр киноны дэлгэрэнгүй хуудасны үзэлтийг TIX-ийн дотоод статистикт бүртгэнэ. Киноны дугаар, iOS/Android платформ, үзсэн цаг, апп ажиллаж буй хугацаанд үүсгэсэн санамсаргүй танигч ашиглана. Энэ үзэлтийн бүртгэлийг таны нэр, имэйл эсвэл бүртгэлийн дугаартай холбохгүй, бусад компанийн өгөгдөлтэй сурталчилгааны tracking хийхэд ашиглахгүй.
Зөвшөөрөл анхнаасаа унтраалттай. Киноны дэлгэрэнгүй хуудас эсвэл Профайл дахь Киноны үзэлтийн статистик тохиргооноос зөвшөөрөх, цаашдын цуглуулалтыг зогсоох боломжтой. Татгалзсан ч кино үзэх, тасалбар захиалах боломж хэвээр. Энэ тохиргоо техникийн алдаа, төлбөрийн асуудлын тайланг удирдахгүй.
Түр танигч нь аппын процесс дуусахад төхөөрөмжийн санах ойгоос арилна. Серверт өмнө бүртгэсэн үзэлтийн өгөгдөл автоматаар устахгүй бөгөөд ерөнхий хадгалалт, устгалын бодлого үйлчилнэ. Хүсэлтийн IP зэрэг техникийн мэдээллийг аюулгүй байдал, давтамжийн хязгаарлалтад боловсруулж болно.
2. Ерөнхий мэдээлэл
Энэхүү бодлого нь TIX кино тасалбар захиалгын үйлчилгээ таны мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, дамжуулах болон устгахыг тайлбарлана. Үйлчилгээ үзүүлэгч нь Тикссэйлс лимитед ХХК юм.
Бодлого нь tix.mn вэб сайт, TIX гар утасны апп, App Clip, Messenger chatbot, WebView захиалгын интерфэйс болон тэдгээрийн төлбөрийн холболтод хамаарна. Таны ашигласан боломж, өгсөн мэдээлэл, зөвшөөрлөөс шалтгаалан боловсруулагдах мэдээлэл өөр байна.
Мэдэгдэл зэрэг төхөөрөмжийн зөвшөөрлийг шаардлагатай үед тусад нь асууна. Энэ бодлого нь төхөөрөмжийн зөвшөөрлийг орлохгүй.
3. Бүртгэл болон захиалгын мэдээлэл
Бүртгэл, захиалга, хэрэглэгчийн тусламжид нэр, имэйл, утас, хэрэглэгчийн дугаар, кино, кинотеатр, үзвэрийн цаг, суудал, тасалбар, захиалгын төлөв, төлбөр ба буцаалтын мэдээллийг ашиглана. Баримт авахад оруулсан e-barimt хэрэглэгчийн дугаар болон шаардлагатай татварын мэдээллийг мөн боловсруулна.
Имэйл, нууц үг эсвэл Apple, Google нэвтрэлтийг ашиглаж болно. Apple/Google-ээс тухайн үйлчилгээний хэрэглэгчийн таних дугаар, баталгаажуулах мэдээлэл болон зөвшөөрсөн нэр, имэйлийг авна. Apple-ийн имэйл нуух боломжийг ашиглавал дамжуулах имэйл хаяг ирж болно. TIX нь таны Apple эсвэл Google бүртгэлийн нууц үгийг авахгүй.
Сонирхсон кино, хадгалсан сонголт, театрын мэдэгдлийн тохиргоо болон хэтэвчийн мэдээллийг таны бүртгэлтэй холбоно. Апп нэвтрэлтийн төлөв, захиалгын сэргэлт, сонголтын зарим мэдээллийг төхөөрөмж дээр хадгална.
4. Техникийн мэдээлэл ба асуудлын тайлан
Үйлчилгээ ажиллуулах, аюулгүй байдал, алдаа шийдвэрлэхэд IP хаяг, хүсэлт ба session лог, төхөөрөмжийн төрөл, хөтөч, үйлдлийн систем, аппын хувилбар, build болон хүсэлтийн техникийн таних дугаарыг боловсруулж болно.
Аппаас төлбөрийн асуудал мэдээлэхэд холбогдох захиалга/төлбөрийн хүсэлтийн дугаар, төлбөрийн арга, алдааны төрөл, төлөвийн үйл явдал, төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, апп/build мэдээлэл серверт очно. Тайлан нь асуудлыг шалгахын тулд таны бүртгэл, захиалгатай холбогдоно. Аппын энэ тайланд картын бүтэн дугаар, CVV, нэвтрэх token болон бүтэн төлбөрийн хариуг илгээхгүй.
5. Мэдээллийг ашиглах зорилго
Таны мэдээллийг нэвтрэх эрх баталгаажуулах, захиалга ба суудал хадгалах, төлбөр болон буцаалтыг боловсруулах, тасалбар/QR ба татварын баримт үүсгэх, хэтэвч болон захиалгын түүх харуулахад ашиглана.
Мөн таны сонголтыг хадгалах, зөвшөөрсөн мэдэгдэл хүргэх, захиалгын төлөв мэдээлэх, хэрэглэгчийн тусламж үзүүлэх, техникийн алдаа засах, аюулгүй байдлыг хангах, залилан болон давхар төлбөрөөс хамгаалахад ашиглана.
6. Төлбөр ба хадгалсан карт
Apple Pay, QPay болон хадгалсан картаар төлөх үед төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, банк болон кинотеатрын захиалгын систем оролцоно. Төлбөр боловсруулахад шаардлагатай захиалгын дүн, дугаар, холбоо барих болон төлбөр баталгаажуулах мэдээллийг холбогдох үйлчилгээнд дамжуулна.
Карт хадгалах үйлчилгээнд картын бүтэн дугаар, CVV-г TIX-ийн хадгалсан картын мэдээлэл болгон хадгалахгүй. Харин дараагийн төлбөрт ашиглах үйлчилгээ үзүүлэгчийн token-ийг шифрлэн, картын далдалсан дугаар, хүчинтэй хугацаа, банк, картын холбоосын төлөв зэрэг мэдээлэлтэй хадгална.
Захиалга, гүйлгээний дугаар, дүн, төлөв, үйлчилгээ үзүүлэгчийн лавлагаа, буцаалт, хэтэвчийн үлдэгдэл ба хөдөлгөөн, татварын баримтын мэдээллийг хадгална. Иймээс хадгалдаг мэдээлэл нь зөвхөн гүйлгээний дугаар, төлөвөөр хязгаарлагдахгүй.
Apple Pay төлбөрт Apple Pay-ийн хамгаалагдсан төлбөр баталгаажуулах мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр боловсруулна. Хадгалсан картаар төлөхийн өмнөх Face ID, Touch ID эсвэл төхөөрөмжийн кодын шалгалт төхөөрөмж дээр хийгдэнэ. TIX таны нүүр, хурууны хээний биометрийн загварыг авахгүй.
7. Push мэдэгдэл ба Live Activity
Push мэдэгдэл хүргэхэд Expo/APNs мэдэгдлийн token, апп суулгалтын таних дугаар, төхөөрөмжийн платформ, апп/build хувилбар, зөвшөөрлийн төлөв болон театрын сонголтыг бүртгэлтэй тань холбоно. Эдгээр нь тухайн төхөөрөмжид мэдэгдэл хүргэхэд ашиглагдана.
Live Activity ашиглах үед захиалга, төлбөрийн явцыг төхөөрөмжийн түгжээтэй дэлгэцэд шинэчлэх зориулалтын token болон захиалгын төлөвийг боловсруулна. Төхөөрөмжийн тохиргооноос шалтгаалан энэ мэдээлэл түгжээтэй дэлгэцэд бусдад харагдаж болно.
Мэдэгдлийг төхөөрөмжийн Settings хэсгээс, боломжтой театрын сонголтыг апп дотроос өөрчилж болно. Live Activity-г төхөөрөмжийн тохиргоогоор удирдана. TIX бүртгэл устахад тухайн бүртгэлтэй холбоотой мэдэгдэл, Live Activity-ийн серверийн бүртгэлийг цэвэрлэнэ.
8. Газрын зураг ба төхөөрөмжийн зөвшөөрөл
Апп кинотеатрын байршлыг газрын зураг дээр харуулна. Төхөөрөмжийн байршлын зөвшөөрөл асуусан тохиолдолд та зөвшөөрөх эсвэл татгалзах, дараа нь Settings хэсгээс өөрчлөх боломжтой. Кинотеатрын тогтмол хаяг нь таны одоогийн байршлын мэдээлэл биш.
Газрын зураг, нэвтрэлт болон төлбөрийн гадаад хуудас тухайн үйлчилгээ үзүүлэгчийн техникийн мэдээлэл боловсруулах ажиллагаанд хамаарч болно. Зөвшөөрлийн тайлбар болон үйлчилгээ үзүүлэгчийн бодлоготой танилцана уу.
9. Messenger болон вэб үйлчилгээ
Messenger ашигласан үед Page Scoped ID (PSID) хадгалагдаж, захиалгын мэдэгдлийг Messenger-ээр илгээж болно. One-Time Notification (OTN) зөвшөөрсөн тохиолдолд тухайн зөвшөөрлийн хүрээнд мэдэгдэл илгээнэ.
Messenger харилцаа Meta-ийн платформоор дамждаг. Захиалга гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг доор дурдсан холбогдох үйлчилгээ үзүүлэгчид боловсруулах боломжтой. Вэб болон WebView ашиглахад хөтөч, session, нэвтрэлтийн болон захиалгын төлөв хадгалах мэдээлэл боловсруулагдана.
10. Мэдээлэл боловсруулахад оролцох үйлчилгээ
Supabase нь нэвтрэлт, өгөгдлийн сан, файл хадгалалт болон серверийн үйлдэлд; Vercel нь вэб болон серверийн үйлчилгээнд; Apple, Google нь сонгосон нэвтрэлт, платформын үйлчилгээнд оролцоно. Expo болон Apple APNs нь аппын мэдэгдэл хүргэхэд оролцоно.
Bonum, QPay болон холбогдох банкууд төлбөрт; кинотеатрууд болон тэдгээрийн Vista зэрэг системүүд захиалга, суудал, тасалбарт; татварын баримтын үйлчилгээ нь баримт боловсруулахад оролцоно. Ашигласан сувгаас хамааран мессеж, имэйл хүргэх үйлчилгээ мөн оролцож болно.
Сонгосон үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг холбогдох талд дамжуулна. Эдгээр үйлчилгээний сервер гадаад улсад байрлаж, мэдээлэл хил дамжин боловсруулагдаж болно. Тэдгээрийн өөрийн нууцлалын бодлого, хадгалалтын шаардлага мөн үйлчилнэ.
11. Хадгалалт ба хамгаалалт
Бүртгэл, сонголтын мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд, захиалгын мэдээллийг захиалга, тасалбар, буцаалт болон маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Санхүү, татварын бүртгэлийг холбогдох хадгалалтын шаардлагын хүрээнд үлдээж болно. Техникийн лог, тусламжийн тайлангийн хадгалалт нь алдаа шийдвэрлэх, аюулгүй байдал болон аудитын хэрэгцээнээс хамаарна.
Бүртгэл устгалын хүрээнд үндсэн системийн хувийн мэдээллийг устгах буюу үлдэх санхүүгийн бүртгэлээс хэрэглэгчийн холбоосыг салгана. Энэ нь бүх нөөц хуулбар болон банк, кинотеатр зэрэг бие даасан үйлчилгээний бүртгэлийг тэр даруй устгана гэсэн үг биш. Тухайн мэдээллийн хадгалалтын талаар холбоо барих хаягаар лавлаж болно.
Мэдээлэл дамжуулахад HTTPS, сервер болон өгөгдлийн сангийн хандалтын хяналт, хадгалсан төлбөрийн token-д шифрлэл ашиглана. Интернет болон төхөөрөмжийн орчинд эрсдэлийг бүрэн үгүйсгэх боломжгүй тул нэвтрэх мэдээлэл, төхөөрөмжөө хамгаална уу.
12. Бүртгэл устгах
TIX аппын Profile → Бүртгэл устгах хэсгээс үр дагавартай танилцаж, устгалыг баталгаажуулна. Apple-тай холбоотой бүртгэлд Apple баталгаажуулалт дахин гарч, TIX-д нэвтрэх Apple зөвшөөрлийг цуцална. Энэ нь таны Apple ID-г устгахгүй. Цуцлалтыг гүйцэтгэхэд шаардлагатай Apple token-ийг түр хугацаанд шифрлэн хадгалж, амжилттай цуцалсны дараа арилгана.
Устгал дуусахад TIX нэвтрэх бүртгэл, хувийн профайл, хадгалсан картын холбоос/token, сонирхсон кино, мэдэгдлийн бүртгэл болон холбогдох хувийн өгөгдлийг цэвэрлэнэ. Үлдээх шаардлагатай санхүүгийн бүртгэлээс хэрэглэгчийг таних холбоос, хувийн мэдээллийг арилгана. Дууссан хүсэлтийн хэрэглэгчийн холбоосгүй төлөвийг тасарсан хариуг төхөөрөмжөөс шалгах зорилгоор хадгалж болно.
Дуусаагүй төлбөр, тасалбар баталгаажуулалт, идэвхтэй захиалга, буцаалт, захиалгын өөрчлөлт эсвэл хэтэвчийн үлдэгдэл байвал устгал хүлээгдэж болно. Апп хүлээгдэж буй шалтгааныг харуулна. Үлдэгдэл болон шийдэгдээгүй гүйлгээний асуудлаар тусламжтай холбогдоно уу.
Бүртгэл устгах нь худалдан авсан тасалбарыг автоматаар цуцлах, мөнгө буцаах үйлдэл биш. Устгасны дараа тухайн бүртгэлээр хэтэвч, захиалгын түүхээ харах боломжгүй тул хэрэгтэй тасалбарын QR-аа урьдчилж хадгална уу. Дахин бүртгүүлэхэд устгасан хувийн мэдээлэл сэргээгдэхгүй.
13. Таны эрх ба сонголт
Та хувийн мэдээллээ харах, засварлах, устгах хүсэлт гаргах, мэдэгдлийн тохиргоогоо өөрчлөх боломжтой. Апп ашиглах боломжгүй, мэдээллээ авах эсвэл устгалын явцын талаар асуух бол support@tix.mn хаягаар холбогдоно уу.
Бусдын мэдээллийг хамгаалахын тулд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй холбоотой эсэхийг баталгаажуулах шаардлагатай байж болно. Нууц үг, картын бүтэн дугаар, CVV болон нэг удаагийн баталгаажуулах кодоо тусламжийн хүсэлтээр илгээх хэрэггүй.
14. Насны хязгаар
Үйлчилгээ нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Хэрэв та энэ насны дор байгаа бол үйлчилгээ ашиглахыг хориглоно. Киноны насны ангилал болон кинотеатрын нэвтрэх шаардлага тусдаа үйлчилнэ.
15. Бодлогын өөрчлөлт
Шинэчилсэн бодлогыг энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог өөрчилнө. Үйлчилгээ болон мэдээлэл боловсруулах ажиллагаанд чухал өөрчлөлт орвол холбогдох мэдэгдлийг апп, вэб эсвэл бүртгэлтэй холбоо барих сувгаар хүргэнэ.
Холбоо барих
Үйлчилгээ үзүүлэгч: Тикссэйлс лимитед ХХК
Нууцлал, мэдээлэл авах болон устгах хүсэлт: support@tix.mn
Ерөнхий мэдээлэл: info@tix.mn
Утас: +976 5515-0154